Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн аваргад оролцох тамирчдад амжилт хүслээ

Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны 08 дугаар сарын сүүлчээр Туркийн Измир хотноо эхэлнэ. Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдаа дэмжиж, нийсл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн аваргад оролцох тамирчдад амжилт хүслээ
Дэлхийн аваргад оролцох тамирчдад амжилт хүслээ. Зураг: МҮОНРТ

Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны 08 дугаар сарын сүүлчээр Туркийн Измир хотноо эхэлнэ.

Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдаа дэмжиж, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням витамин, хоол хүнс зэрэг 6.4 сая төгрөгийн хандивыг Монголын Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны Ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа Я.Ишжамцад гардуулан өгч, тамирчдад амжилт хүслээ.

Монголын баг тамирчид өмнө нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлж байсан юм гэж Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах