Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Нийгэм

Дэлхийн хэлээр эх орныхоо мэдээллийг хүргэх боломжтой боллоо

Дэлхийн хөгжингүй улс орнууд өөрсдийн эх оронд болж байгаа цаг үеийн мэдээ мэдээлэл, урлаг соёлыг харуулахын тулд тухайн улсын хэлээр нь хүргэдэг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хэлээр эх орныхоо мэдээллийг хүргэх боломжтой боллоо
Дэлхийн хэлээр эх орныхоо мэдээллийг хүргэх боломжтой боллоо. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хөгжингүй улс орнууд өөрсдийн эх оронд болж байгаа цаг үеийн мэдээ мэдээлэл, урлаг соёлыг харуулахын тулд тухайн улсын хэлээр нь хүргэдэг. Манай улс ч гэсэн өөрсдийн зан заншил, өв соёлоо дэлхийн хэмжээнд хүргэхийн тулд өнөөдөр "MNB World" төслөө танилцууллаа.

Төслийн хүрээнд цаг үеийн үнэн бодитой мэдээлэл болон аялал жуулчлал, шоу цэнгээнт нэвтрүүлгүүдийг үзэгчдэд хүргэх юм. Ингэснээр улс төрөөс ангид бие даасан телевизийн анхны суваг байх болно гэж төслийн ажлын хэсгийн гишүүн Б.Баяртулга хэллээ.

Төслийн хугацаа 2018-2020 оны хооронд үргэлжилнэ. Эхний жилдээ дотооддоо өөрсдийн үйлдвэрлэсэн контентуудыг хүргэх бол ирэх жилээс гадны зах зээл рүү Азийн 20 гаруй улс оронд нэвтрүүлэх болно гэж төслийн багийнхан хэлж байна. Энэ нь манай улсын эдийн засаг болоод гадаад зах зээлийн хамрах хүрээг нэмэгдүүлэх болно гэж харж байна.

Хуваалцах