Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

“Доктор”-ын хувцас өмсөн гудамжинд будаа зарсан бүсгүйг шүүмжлэв

Гудамжинд шарсан будаа худалдахдаа хүнсний шинжлэх ухаан мэргэжлээр докторын зэрэг хамгаалахдаа өмсдөг эрдмийн хувцсаа өмссөн байсан бүсгүйг Хятадын олон нийтийн сүлжээгээр шүүмжилжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Доктор”-ын хувцас өмсөн гудамжинд будаа зарсан бүсгүйг шүүмжлэв
“Доктор”-ын хувцас өмсөн гудамжинд будаа зарсан бүсгүйг шүүмжлэв. Зураг: МҮОНРТ

Гудамжинд шарсан будаа худалдахдаа хүнсний шинжлэх ухаан мэргэжлээр докторын зэрэг хамгаалахдаа өмсдөг эрдмийн хувцсаа өмссөн байсан бүсгүйг Хятадын олон нийтийн сүлжээгээр шүүмжилжээ.

БНСУ-ын Жэжян их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан тус бүсгүйн зураг сайтуудад цацагдаж эхэлсэнтэй холбогдуулан үнэхээр докторын зэрэг горилогч оюутан мөн эсэхийг шалгаж сургууль руу нь залгах хүмүүс ихэссэн байна.

Олны асуултын хариу болгож сургуулийн зүгээс бүсгүйн сургуулийн үнэмлэхийг үзүүлж, бататгахын сацуу “Худалдан авагчдыг татахын тулд докторын хувцас өмссөн нь зохисгүй үйлдэл” гэж мэдэгдсэн аж.

Хуваалцах