Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймаг гал түймрээс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Аймгийн Онцгой комиссын 13 дугаар хуралдаан болж дараах шийдвэрүүд гарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймаг гал түймрээс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
Дорнод аймаг гал түймрээс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймаг гал түймрээс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

Аймгийн Онцгой комиссын 13 дугаар хуралдаан болж дараах шийдвэрүүд гарлаа.

-Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн хуурайшилтын зэрэглэлээр тооцоолсон түймрийн эрсдэлийн үнэлгээгээр бүх сум нэн аюултай түвшинд хүрсэн тул аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх.

-Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19, 21 дүгээр талбайд гамшгаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах чиглэлээр Байгаль хамгаалагчийг ээлжээр ажиллуулах цаашид бусад аж ахуй нэгж, байгууллагуудад ажиллуулах төсөв, тооцоо, судалгааг гаргах.

-Байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагуудыг хуурайшилт ихтэй үе буюу хавар, намрын улиралд байнгын томилгоожуулж ажиллуулах.

-Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19,21 дүгээр талбай, Улааны орд, Алтан Цагаан-Овоо, Хашаатын цав ордуудыг түшиглэн, хуурайшилт ихтэй үе буюу хавар, намрын улиралд гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх мэргэжлийн бүлгүүд ажиллуулна. Эх сурвалж: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар

Хуваалцах