Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймагт боом өвчний хүний өвчлөлийн сэжиг илэрлээ

Оношийг баталгаажуулахаар өвчтөнөөс авсан сорьцод ЗӨСҮТ-д шинжилгээ хийгдэж байгаа ба тархвар судлалын холбогдлыг тогтоохоор тус газарт мэргэжлийн баг ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймагт боом өвчний хүний өвчлөлийн сэжиг илэрлээ
Дорнод аймагт боом өвчний хүний өвчлөлийн сэжиг илэрлээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Хэрлэн сумын Хашаатад малын боомын өвчлөл гарч хорио цээрийн дэглэм тогтоосон ба тус нутагт амьдардаг Н-д боом өвчний шинж тэмдэг илэрч, аймгийн БОЭТ-ийн халдвартын тасагт тусгаарлан эмчлэгдэж байна.

Оношийг баталгаажуулахаар өвчтөнөөс авсан сорьцод ЗӨСҮТ-д шинжилгээ хийгдэж байгаа ба тархвар судлалын холбогдлыг тогтоохоор тус газарт мэргэжлийн баг ажиллаж байна. Иймд малчид, иргэдэд доорх сэрэмжлүүлгийн өгч байна.

Сэрэмжлүүлэг:

  • Боомын голомтот нутгийн малыг боомын эсрэг дархлаажуултад хамруулах

  • Шалтгаан тодорхойгүй мал үхсэн тохиолдолд аль ойр байгаа мал эмнэлэгийн байгууллагад яаралтай мэдээлэх

  • Үхсэн малын мах, түүхий эд, арьс ширийг ашиглахгүй, бусдад худалдахгүй байх

  • Хэрэв үхсэн малд хүрэх зайлшгүй шаардлага гарвал хамгаалах хувцас, халад, бээлий өмсөж занших (тухайн хувцсыг дахин хэрэглэхгүй байх)

  • Мах, сүүн бүтээгдэхүүнийг гүйцэт боловсруулж хэрэглэх, мах худалдан авахдаа малын гарал үүслийн гэрчилгээг тодруулах хэрэгтэй.

Эх сурвалж: ЭМЯ

Хуваалцах