Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорноговь аймагт 279 мянган толгой мал отроор өвөлжиж, хаваржина

Дорноговь аймагт 2017-2018 онд 4137 малчин өрхийн 1.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан төлөвтэй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорноговь аймагт 279 мянган толгой мал отроор өвөлжиж, хаваржина
Дорноговь аймагт 279 мянган толгой мал отроор өвөлжиж, хаваржина. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймагт 2017-2018 онд 4137 малчин өрхийн 1.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан төлөвтэй байна. Үүнээс өөрийн болон хил залгаа аймаг, хилийн зурвас, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нийт 465 өрхийн 279 мянган толгой мал отроор өвөлжиж, хаваржина.

2017 онд бэлчээрийн төлөв байдал, ургац тодорхойлох ажлыг 14 сумын 53 багт хийсэн бөгөөд нийт нутгийн 24 хувь нь зуншлага хэвийн, 37 хувь нь гандуу, 39 хувь нь гантай байжээ.

Тус аймгийн нийт нутгийн 53.1 хувь нь бэлчээрийн даац хүрэлцээтэй бөгөөд нөөцтэй, 46.9 хувь нь даац 1-5 дахин хэтэрсэн дүгнэлт гарсан байна. Тухайлбал, Даланжаргалан сумын Бичит багаас бусад баг, Замын-Үүд сумын нийт нутаг, Дэлгэрэх сумын Цагаанхад, Аманшанд багийн бэлчээрийн даац хэтэрсэн байна.

Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 120 тн өвс, 30 тн тэжээл, Сумдын нөөцөд 560 тн өвс, 420 тн тэжээл нийт 680 тн өвс, 450 тн тэжээл бэлтгэхээс 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд 120 тн өвс, 30 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 473.6 тн өвс, 61.6 тн тэжээл, малчдын түвшинд 3031.1 тн өвс, 123 тн үйлдвэрийн тэжээл, 392.5 тн гар тэжээл бэлтгэж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангаад байна.

Цаашид бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн сумдад өвс, тэжээлийн нөөцийг төлөвлөгөөнөөс давуулан бэлтгэх, бусад сумдад төлөвлөгөөний хэрэгжилтийг 100 хувь хангах чиглэлийг өгч хяналт тавин ажиллаж байна.

Хуваалцах