Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дугуйн мөрний ховилд тэсвэртэй хучилт хийж байна

Зам, тээврийн хөгжлийн яам, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын зам цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дугуйн мөрний ховилд тэсвэртэй хучилт хийж байна
Дугуйн мөрний ховилд тэсвэртэй хучилт хийж байна. Зураг: МҮОНРТ

Зам, тээврийн хөгжлийн яам, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын зам цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна.

Энэ оны загвар төслийн хоёр дахь хэсэг болох дугуйн мөрний ховилын загвар төслийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Үйлдвэрийн замд долоодугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү ажлаар дугуйн мөрний ховилд тэсвэртэй орц найрлага бүхий хучилт дэвсэж, үр дүнг нь шалгах юм.

Долоодугаар сарын 27-нд тус төслийн танилцуулга уулзалт болж Зам, тээврийн хөгжлийн яам, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Нийслэлийн замын хөгжлийн газар, Монгол Коосэн Технологийн коллежийн төлөөлөл болон оршин суугчид хүрэлцэн ирж, загвар төслийн агуулгын талаар тайлбар, мэдээлэл хүргэлээ гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Хуваалцах