Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонины махны экспортыг сэргээв

Коронавирусний халдварт цар тахлын улмаас 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс хойш зогссон мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх хүрээнд Хятадын талын холбогдох байгууллагатай харилцан ажилласны дүнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонины махны экспортыг сэргээв
Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонины махны экспортыг сэргээв. Зураг: МҮОНРТ

Коронавирусний халдварт цар тахлын улмаас 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс хойш зогссон мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх хүрээнд Хятадын талын холбогдох байгууллагатай харилцан ажилласны дүнд 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үхэр, хонины махны экспортыг сэргээх нөхцөлийг бүрдүүлэв.Хятадын талтай эхний ээлжинд Замын-Үүд авто замын боомтоор чингэлэг солилцох тээврийн дэглэмийн дагуу дулааны аргаар боловсруулж гүн хөлдөөсөн үхэр, хонины махыг БНХАУ-д экспортлох үйл ажиллагааг эхлүүлж, улмаар шат дараатай өргөжүүлж, бусад төрлийн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцоод байна гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ.

Хуваалцах