ЕАБХАБ-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Монголд Улсад ажлын айлчлал хийж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч хатагтай Тереза Рибейрог өнөөдөр Соёлын сайд Ч.Номин хүлээн авч уулзаад, санал солилцлоо.
Мэдээллийн алба

Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин Монгол Улсын Соёлын яамнаас соёлын салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулав. Мөн Монгол Улсын ардчиллын гол тулгууруудын нэг болсон хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар санал солилцож, хэвлэл мэдээллийн салбарын бие даасан, ил тод байдлыг хангах хүрээнд ярилцав.
ЕАБХАБ-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч хатагтай Тереза Рибейро тус байгууллагаас Хэвлэлийн эрх чөлөөг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, хамтын ажиллагааны чиглэлийн талаар танилцуулж, хэвлэлийн эрх чөлөөг сайжруулахад Монгол Улстай хамтран ажиллаж, тодорхой үйл ажиллагааны хүрээнд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Эх сурвалж: Соёлын яам