"EC250" цахилгаан галт тэргийг албан ёсоор танилцуулав
"Stadler" компанийн гүйцэтгэх захирал Peter Spuhler болон Швейцарийн холбооны төмөр замын гүйцэтгэх захирал Andreas Meyer нь InnoTrans 2016 үзэсгэлэнд EC250 серийн цахилгаан галт тэргийг албан ёсоор танилцуулсан байна.
Мэдээллийн алба

"Stadler" компанийн гүйцэтгэх захирал Peter Spuhler болон Швейцарийн холбооны төмөр замын гүйцэтгэх захирал Andreas Meyer нь "InnoTrans" 2016 үзэсгэлэнд "EC250" серийн цахилгаан галт тэргийг албан ёсоор танилцуулсан байна.
SBB нь 2014 оны аравдугаар сард байгуулсан 970 сая швейцарь франкийн өртөгтэй гэрээний хүрээнд 11 вагонт 29 галт тэргийг захиалсан юм. Энэ EC250 серийн галт тэргийг 2019 оны сүүлчээс эхлэн Цюрих-Миланогийн чиглэлд, дараа нь Франкфурт-Миланогийн чиглэлд үйлчилгээнд ашиглах юм.
Эдгээр галт тэрэг нь Швейцарь болон Германд ашиглахад зориулсан 15кВ 16.7 Гц-ийн, Италийн өндөр хурдны төмөр замд ашиглахад зориулсан 3кВ тогтмол хүчдлийн болон 25кВ 50Гц-ийн тэжээлээр ажиллах цахилгаан тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Галт тэрэгний хамгийн их хурдыг 250км/байхаар тооцоолж бүтээжээ.
Стандарт царигтай энэхүү галт тэрэгний урт нь 202м, өргөн нь 2900мм юм. Нэг галт тэрэг нь нэгдүгээр зэрэглэлийн 117, хоёрдугаар зэрэглэлийн 286 суудлаас бүрдэх бөгөөд вагон ресторан нь 17 суудалтай юм байна. Нэг болон хоёр дугаар зэрэглэл тус бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хоёр тэргэнцэрийг байрлуулсан байдаг.


















