Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг сурталчилж болохгүй

“Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай” хуулийн холбогдох заалтуудыг мөрдөж ажиллахыг мэдэгдэн албан тоот хүргүүлж, хуульд заасны дагуу хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг сурталчилж болохгүй
Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг сурталчилж болохгүй. Зураг: МҮОНРТ

МХЕГ-т ирүүлсэн хүсэлтийн дагуу “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай” хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, бүтээгдэхүүнийг сурталчилсан үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар “EQO UP” ХХК, “Универсал” ХХК-иуд нь энэ оны хоёр, гуравдугаар саруудад олон нийтийн телевиз, олон нийтийн сүлжээ, цахим хуудсуудаар эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг сурталчилсан нь тогтоогдсон байна. Тухайлбал, “Универсал” ХХК нь өөрийн харилцагч “Нестле” компанийн хүсэлтээр Герман улсын “Нестле” компанид үйлдвэрлэсэн “Нестоген” нэрийн эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний талаарх сурталчилгааг орон даяар тодорхой давтамжтайгаар, “EQO UP” ХХК нь “Симилак” нэрийн эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг “Facebook” олон нийтийн мэдээллийн сүлжээ, цахим хуудсаар сурталчилсан аж.

Хууль зөрчиж сурталчилгаа явуулсан компаниудад эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн зар сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэглэл ашиглан явуулахгүй байх, Монгол Улсад мөрдөгдөж буй “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай” хуулийн холбогдох заалтуудыг мөрдөж ажиллахыг мэдэгдэн албан тоот хүргүүлж, хуульд заасны дагуу хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авлаа.

Хуваалцах