“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-аас ялгарах хүлэмжийн хийг бууруулах зорилготой төслийг хэрэгжүүлнэ
"Эмээлт эко аж үйлдвэрийн парк", БНСУ-ын “Смарт энержи платформ” нэгдэлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
Мэдээллийн алба

"Эмээлт эко аж үйлдвэрийн парк", БНСУ-ын “Смарт энержи платформ” нэгдэлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
Санамж бичгийн хүрээнд “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-аас ялгарах хүлэмжийн хийг бууруулах зорилготой төслийг хамтран хэрэгжүүлнэ.
Ингэснээр олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод нийлүүлэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. “Смарт энержи платформ” нэгдэл нь ухаалаг технологид суурилан хүлэмжийн хийг багасгах олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч байгууллага юм.
"Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн Гүйцэтгэх захирал Б.Мягмар, “Смарт энержи платформ” нэгдлийн Гүйцэтгэх захирал Дүнг Хүн Хён нар ярилаа.
Mongolian National Radio · “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-аас ялгарах хүлэмжийн хийг бууруулах зорилготой төслийг хэрэгжүүлнэ


















