Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжруулах жил” эрдэм шинжилгээний хурал боллоо

Тус хуралд эмнэлзүйн, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр нийт 20 илтгэл оролцлоо.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжруулах жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
“Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжруулах жил” эрдэм шинжилгээний хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Орхон аймагт Дэлхийн эмчийн нарын өдрийг тохиолдуулан эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Тус хуралд эмнэлзүйн, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр нийт 20 илтгэл оролцлоо.

Тодруулбал, Эмнэлзүйн төрөлд:

  • Ц.Саранцэцэг, Б.Цэндбаяр, Х.Дашдулам, Н.Анхзаяа, Л.Лхамжаргал, М.Баяржавхаа - “БОЭТ-ийн коронавируст халдварын тохиолдлоор хэвтсэн эмчлүүлэгчдийн дунд хийсэн судалгаа”

  • З.Сонор, Ж.Ганцолмон, Б.Булган, Б.Цограгчаа, М.Амарбаяр - “Өндөр давтамжит радио долгионоор шамбарам түлэх (RAFAELO PROCEDURE) эмчилгээний эмнэлзүйн тохиолдлуудын эрт үеийн үр дүн”

  • З.Болормаа, Д.Амаржаргал, Ш.Болортунгалаг, Н.Тунгалаг, Ц.Дуламжав - “Орхон аймгийн элэгний хатууралтай өвчтөнүүдийн дундах улаан хоолойн варикозын анхдагч урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдсан байдал”

Нийгмийн эрүүл мэндийн төрөлд:

  • Г.Баянжаргал, Ч.Бямбадорж - “Орхон аймгийн эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгээр хүний хөхөнцөр вирусийн тархалт болон түүний өвчлөлд нөлөөлөх хүчин зүйлийг судлах нь”

  • П.Отгонбилэг, А.Хонгорзул, П.Баярмаа, С.Дулмаа-Юмлаа - “Орхон аймагт бүртгэгдсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын ПГУ-ын шинжилгээгээр батлагдсан тохиолдлын дархлаажуулалтын байдалд хийсэн судалгаа

  • Х.Нандинцэцэг, Б.Цандмаа, Д.Отгонжаргал, Ш.Бэхбат, Г.Есөн-эрдэнэ, Г.Байгалмаа, Ч.Тунгалаг, Я.Баярмаа, Н.Нарангэрэл, Ц.Оюунзул, Б.Дуламсүрэн, Л.Баярмагнай, Л.Саямаа - “Орхон аймгийн эмэгтэйчүүдийн дундах умайн хүзүүний эсийн шинжилгээний талаарх мэдлэг, хандлага, мэдлэгт нөлөөлөх зарим хүчин зүйл”

  • Х.Хулан - “Чихрийн шижингийн шалтгаант бөөрний архаг өвчин ба түүний эрсдэлд хүчин зүйлс хоорондын хамаарлыг харьцуулан судалсан нь”

  • Г.Будмаа, М.Бямбасүрэн, П.Баярмаа - “Өсвөр насны сурагчдын сэтгэл гутрал, өөртөө итгэх итгэл, стрессийн түвшин болон цахим хэрэглээний байдлыг судалсан нь” илтгэлээр оролцлоо.

Хуваалцах