Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулж, иргэд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачилгаар П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна орчны тохижилтыг сайжруулах ажил амжилттай хэрэгж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулж, иргэд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдлээ
Эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулж, иргэд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачилгаар П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна орчны тохижилтыг сайжруулах ажил амжилттай хэрэгжиж, олны талархлыг зүй ёсоор хүлээгээд байна.

Тухайлбал улсын томоохон эмнэлгүүдээр үйлчлүүлж буй нийслэл, хөдөө орон нутгийн иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тав тухтай орчинд авч, эмчлүүлэгчид амарч зугаалах тохилог талбайтай болсондоо тун ч сэтгэл хангалуун байгаа юм.

П.Н Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн үүдний хэсгийн 818 м2 талбайд үйлчлүүлэгчдийн амарч тухлах орчин бүхий ногоон байгууламж, явган хүний зам, автомашины зогсоол зэргийг бий болгожээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайд 10865 м2 хатуу хучилттай авто зам, 1667 м2 явган хүний зам, 3876 м2 ногоон байгууламж, автомашины 128 зогсоол хийсэн байна. Мөн тусгай зориулалт бүхий түргэн тусламжийн автомашины есөн зогсоол, онцгой байдлын үед ашиглагдах нисдэг тэрэгний зогсоолыг хийж гүйцэтгэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гол хаалганы өмнөх хуучин авто замыг хатуу хучилттай болгон өргөтгөж, эмнэлгийн арын талбайн авто замын хатуу хучилтыг байгалийн чулуугаар шинэчилжээ. Уг талбайд автомашины 61 зогсоол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан автомашины зургаан зогсоолыг хийсэн бөгөөд 1145 м2 явган хүний зам, 2209.7 м2 ногоон байгууламжтай болгосон байна.

Хавдар судлалын үндэсний төвийн 11000 м2 хатуу хучилттай авто замыг өргөтгөн шинэчилж, нийт 240 автомашины зогсоол байгуулан, 700 м2 талбайд явган хүний зам тавьжээ.

Иргэдийг тав тухтай орчинд үйлчлүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхийн төлөө шат дараатай авч хэрэгжүүлж буй энэхүү ажилд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон нийслэлийн удирдлагууд ихээхэн анхаарч ажилласан байна.

Түүнчлэн 2018 онд нийслэлийн Өргөө, Амгалан амаржих газар, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Эрүүл мэндийн төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна орчны тохижилтыг сайжруулахаар төлөвлөжээ.

Ийнхүү улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эдгээр эмнэлгийн гадна орчны зам, талбайг иж бүрэн тохижуулж өгснөөр эмч, ажиллагсад төдийгүй иргэд, үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн таатай орчин бүрдэж байгаад талархах хүн олон байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Хуваалцах