Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 3 дугаарр сарын 5-наас 2018 оны 3 дугаар сарын 12-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 3 дугаарр сарын 5-наас 2018 оны 3 дугаар сарын 12-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны эхээр зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэн байна -

Баруун аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 5-нд зарим нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр цас, 8, 10-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 5-6, 8, 10-11-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. 5-6-нд ихэнх нутгаар хүйтэн байх ч цаашдаа хүйтний эрч суларч 8-11-нд Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 6-нд зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 8-9,11-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд Хөвсгөл, Хангайн уулсаар бага зэргийн цас орно. 6,8,10-нд зарим газраар салхи баруунаас 7-12м/с хүрч ширүүснэ. 5-6-нд Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч 8-11-нд Дархадын хотгор, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм өдөртөө 7-12 хэм, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 6, 9-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 6,9-нд салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 5-7-нд хүйтэрч Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч сүүлийн 2 хоногт Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 6-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 6-7-нд зарим газраар, 9-11-нд Арц Богдын өвөр хоолойгоор 12-14м/с хүрч ширүүснэ. 5-7-нд Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.


















