Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
22, 23-нд нийт нутгаар дулаарах боловч 24-нөөс цаг гаар тогтворгүй болж нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

2022 оны 03 дугаар сарын 21-нээс 28-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
22, 23-нд нийт нутгаар дулаарах боловч 24-нөөс цаг гаар тогтворгүй болж нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
Хур тунадас: 22, 27-нд Монгол Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-наас 24-нд шилжих шөнө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-нд Алтайн салбар уулс хоорондын хөндий, говь, талын аймгуудын нутгаар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна.
Агаарын температур: 22, 23, 27-нд нийт нутгаар дулаан байна. 24, 25-нд нийт нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.


















