Энэ намар 3000 гаруй тонн жимс жимсгэнэ хурааж авах урьдчилсан тооцоо гарчээ
Энэ жил жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх хүрээнд 10.4 мянган ширхэг чацарганы суулгацыг хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, иргэдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоод байна.
Мэдээллийн алба

Монгол Улс энэ жил 6 мянга 700 га-д жимс жимсгэнэ тариалсан. Энэ намар 3 мянга гаруй тонн жимс жимсгэнэ хурааж авах урьдчилсан тооцоо гарчээ. Үхрийн нүд, далайн хальс зэрэг жимсийг хурааж эхэлсэн байна. Удахгүй бусад төрлийн жимс жимсгэний болц гүйцнэ. Тариалалтын хэмжээ өнгөрсөн жилээс 200 га-гаар нэмэгдсэн гэж Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун хэллээ.
Mongolian National Radio · Энэ намар 3000 гаруй тонн жимс жимсгэнэ хурааж авах урьдчилсан тооцоо гарчээ
Энэ жил жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх хүрээнд 10.4 мянган ширхэг чацарганы суулгацыг хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, иргэдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоод байна.


















