Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энхийг сахиулагч хилчдэд талархлын захидал ирүүлжээ

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэнд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазараас “Талархлын захидал” ирүүлснийг бид хуваалцаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энхийг сахиулагч хилчдэд талархлын захидал ирүүлжээ
Энхийг сахиулагч хилчдэд талархлын захидал ирүүлжээ. Зураг: МҮОНРТ

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэнд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазараас “Талархлын захидал” ирүүлснийг бид хуваалцаж байна.

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хилчид ажлын хариуцлага, мэдлэг, мэргэжлийн ур чадвараараа бусдыгаа үлгэрлэн манлайлж, хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж байгааг сайшаасан байна.

Мөн монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж, эх орон, ард түмэн, хамт олныхоо итгэлийг амжилт зүтгэлээр хариулан, энхийг сахиулах эрхэм бөгөөд хариуцлагатай үүргээ нөр төртэй гүйцэтгэж буй хилчдээр бахархаж буйгаа илэрхийлж, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье гэсэн байлаа гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах