Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрчим хүчний дэд сайд Эрдэнэт хотод ажиллалаа

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай холбогдох албаны хүмүүсийн хамтаар “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүчний дэд сайд Эрдэнэт хотод ажиллалаа
Эрчим хүчний дэд сайд Эрдэнэт хотод ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай холбогдох албаны хүмүүсийн хамтаар “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцуудад өнөөдөр ажиллалаа.

Албан томилолтын хүрээнд үйлдвэр, компаниудын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлуудтай газар дээр нь танилцаж,

- “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын нүүрсний нөөцийг байвал зохих хэмжээнд хүрэх хүртэл нүүрсний тээвэрлэлтэд онцгой анхаарч ажиллах,

- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын зуух №4-ийн засварыг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор дуусгах үүрэг даалгавар өглөө.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл өнөөдрийн байдлаар “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК 91.8 хувь, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 95.6 хувь, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станц 65.4 хувьтай байна.

Хуваалцах