Эрээн хотод коронавирусний халдвар бүртгэгдсэнээс үүдэн нэвтрэх хөдөлгөөнийг түр хязгаарласан гэв
БНХАУ-ын Эрээн боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Эрээн боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.
Энэ талаар Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад "БНХАУ-ын Эрээн хотод коронавирусний тархалт бүртгэгдэж сургууль, цэцэрлэг болон бусад байгууллагын үйл ажиллагааг зогсоож, бүх нийтийн шинжилгээнд хамруулах болсон. Үүнтэй холбогдуулан Эрээн боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг өнөөдрийн хугацаанд түр хязгаарласан талаар хилийн төлөөлөгчийн шугамаар мэдэгдсэн" гэв.


















