Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Эрэлч нохой-3" хэсэгчилсэн арга хэмжээ үргэлжилж байна

“Монголын Экологийн цагдаа-Дэлхийн жишгээр ажиллах, иргэдтэй түншлэх нь” төслийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд Экологийн цагдаагийн албанаас нь Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв болон

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эрэлч нохой-3" хэсэгчилсэн арга хэмжээ үргэлжилж байна
"Эрэлч нохой-3" хэсэгчилсэн арга хэмжээ үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

“Монголын Экологийн цагдаа-Дэлхийн жишгээр ажиллах, иргэдтэй түншлэх нь” төслийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд Экологийн цагдаагийн албанаас нь Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв болон Үндэсний аврах бригадын эрэлч нохой сургалтын албатай хамтран албаны нохойт эргүүл ажиллуулж байна. Тодруулбал, нийслэл хотын ногоон бүсүүд, Улаанбаатар хот руу нэвтрэх цэг, постуудад эргүүл шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Ингэснээр зэрлэг амьтны хууль бус ан агнуур, худалдаа, тээвэрлэлт болон зөвшөөрөлгүйгээр мод, ойн дагалт баялаг түүж бэлтгэх зэрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд тодорхой үр дүн гарч байгаа юм гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Хуваалцах