Эрхтэн шилжүүлэн суулгах баг нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг эхлэх зорилт тавьжээ
Улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлд Улсын нэгдүгээр төв эмнэлэг манлайлан ажилладаг.
Мэдээллийн алба

Эрхтэн шилжүүлэн суулгах баг нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг эхлэх зорилт тавин ажиллаж байна.
Улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлд Улсын нэгдүгээр төв эмнэлэг манлайлан ажилладаг. Одоогийн байдлаар бөөр шилжүүлэн суулгах 300 дахь мэс засал, элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслаа амжилттай хийсэн.
Энэ онд л гэхэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 44 өвчтөнд хийжээ. Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Хүний гавьяат эмч О.Сэргэлэнгийн яриаг сонсгоё.
Mongolian National Radio · Эрхтэн шилжүүлэн суулгах баг нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг эхлэх зорилт тавьжээ
Бид эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг аюулгүй, хүндрэл багатай хийхэд анхаарч, өвчтөнд ээлтэй эмчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна гэлээ.


















