Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ

Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын салбарт “Нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэх нь төсөл” энэ оноос эхлэн хэрэгжиж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын салбарт “Нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэх нь төсөл” энэ оноос эхлэн хэрэгжиж байна. Төслийн зорилго нь төрийн үйлчилгээний гол салбарууд болох боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад чиглэсэн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд хоорондын бүтээлч, үр дүнтэй харилцааг бий болгох, тэдний чадавхийг сайжруулахад оршиж байгаа юм.

"Нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэх нь төсөл” Монгол Улсын 10 аймаг болон нийслэлийн 3 дүүрэгт 2016-2019 оны хооронд хэрэгжинэ. Тус төслийн зорилтот бүлгээр Өвөрхангай аймаг сонгогдсонтой холбогдуулан манай аймагт "Сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн оролцоо, эгэх хариуцлагыг нэмэгдүүлэх нь" дэд төсөл 2016 оны 11 дүгээр сарын 10-наас хэрэгжиж эхлэх гэж байна.

Уг төслийг хэрэгжүүлэгч Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс төслийн баг хүрэлцэн ирж дэд төслийн дизайн боловсруулах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, боловсролын байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож санал солилцон “Сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн оролцоо, эгэх хариуцлагыг нэмэгдүүлэх нь" дэд төслийн дизайныг боловсрууллаа.

Төслийн үр дүнгээр бий болсон сайн туршлагууд дээр үндэслэн ном товхимол гаргаж 21 аймгийн боловсролын салбарт түгээн дэлгэрүүлэх юм.

Хуваалцах