Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл мэндийн байгууллагууд авлигын эсрэг нэгдэв

Олон улсын авлигын эсрэг өдрийг угтан Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн байгууллагууд авлигын эсрэг нэгдэв
Эрүүл мэндийн байгууллагууд авлигын эсрэг нэгдэв. Зураг: МҮОНРТ

Олон улсын авлигын эсрэг өдрийг угтан Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд “Авлигын эсрэг нэгдье” өдөрлөгийг “Хүнд сурталгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх-Баярлалаа гэдэг үг бидэнд хангалттай” уриан дор зохион байгууллаа.

Иргэдэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, хариуцлагатай нийгмийг хөгжүүлж, хүнд суртал чирэгдлийг арилган, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор зохион байгуулсан өдөрлөгийн үеэр эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдэд тулгардаг хүндрэл бэрхшээл, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар сэтгэл ханамжийн судалгаа авсан.

Мөн АТГ-аас гаргасан мэдээлэл, авлигын эсрэг сэдэвтэй контентуудыг эмнэлгийн тасаг нэгжүүдийн дэлгэцээр гаргаж, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний ил тод байдал, авлигаас сэргийлэх үйл ажиллагааг илэрхийлсэн сурталчилгааны материал, зурагт хуудсыг тарааж, мэдээлэл өглөө.

Хуваалцах