Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Сар шинийн баярын үeэр аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах талаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай өнөөдөр цахим хурал хийлээ.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Зураг: МҮОНРТ

Сар шинийн баярын үeэр аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах талаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай өнөөдөр цахим хурал хийлээ. Улаанбурхан өвчний болзошгүй дэгдэлээс сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайд албан даалгаварыг танилцуулж, шат бүрт хэрэгжүүлж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин үүрэг болгов. Түүнчлэн томуу, томуу төст өвчний бэлэн байдлын хангаж, сар шинийн баярын урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлж ажиллахыг даалгав.


Хуваалцах