Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж, ЭМД-ын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажил тулгамдсан асуудлын талаар мэдээлэл сонсч, цаашид шийдвэрлэх асуудлын талаар ярилцлаа.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байна
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж, ЭМД-ын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажил тулгамдсан асуудлын талаар мэдээлэл сонсч, цаашид шийдвэрлэх асуудлын талаар ярилцлаа.

Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ЭМДЕГ-ын тогтолцооны шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах стратегийн худалдан авалтын үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллагуудаас иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг санхүүжилттэй нь уялдуулж хэрхэн чанарын хяналт, үнэлгээг хийж байгаа болон ЭМД-ын цахим системийн талаар танилцууллаа.

Хуваалцах