Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүлжүүлэх саатуулах байр номын сантай болов

Төв аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид тус газрын "Эрүүлжүүлэх, баривчлах, саатуулах байр"-ыг соён гэгээрүүлэх зорилгоор алба хаагч бүр 3 ширхэг ном хандивлаж нийт 310 ширхэг номоор номын сантай болсон байна

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүлжүүлэх саатуулах байр номын сантай болов
Эрүүлжүүлэх саатуулах байр номын сантай болов. Зураг: МҮОНРТ

Төв аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид тус газрын "Эрүүлжүүлэх, баривчлах, саатуулах байр"-ыг соён гэгээрүүлэх зорилгоор алба хаагч бүр 3 ширхэг ном хандивлаж нийт 310 ширхэг номоор номын сантай болсон байна. Мөн Шүүхийн шийдвэрээр баривчлагдсан иргэдэд хөгжмийн засал хийж, номын сангаар үйлчилж байгаад хүмүүжигчид сэтгэгдэл өндөр байна.

Эрүүлжүүлэх саатуулах байрны номын сан нь нийт 30 гаруй номын фонд үүсгэж уран зохиол, танин мэдэхүй, хууль эрх зүй, чиглэлийн хэд хэдэн төрлийн номуудыг байршуулж чадсан байна. Ер нь аливаа гэмт хэргийг уг үндсийг судалж таслан зогсоох арга хэмжээ авснаар гэмт хэргийн гаралт буурна гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс тэдэнд сэтгэл заслын үйлчилгээг үзүүлж илүү том алдаа гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах үүднээс дээрх ажлуудыг зохион байгуулжээ.

Энэхүү ажлыг дэмжиж иргэд өөрсдийн хүсэлтээр ном хандивлаж эхэлсэн байна. Одоогоор арав гаруй иргэд ном хандивлана гэдгээ илэрхийлээд байгаа юм.

Сурвалжлагч. Т.Саранчимэг

Хуваалцах