Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв. Зураг: МҮОНРТ

Есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Есдүгээр сарын 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.

Салхи есдүгээр сарын 27, 28-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

Есдүгээр сарын 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах