Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Европын комисс тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл өргөн барив

Пүрэв гарагт Европын Холбооны гүйцэтгэх байгууллага болох Европын комиссоос тэжээвэр амьтны аюулгүй байдлыг хамгаалах шинэ хуулийн төсөл өргөн барьсан байна. Энэ шинэ хуулийн төсөлд тэжээвэр амьтан, тэр дундаа нохой муурыг худалдаалах, үрчлэх харилцааг хуулийн хүрээнд чангатгаж, хууль бус худалдаа,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын комисс тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл өргөн барив
Европын комисс тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл өргөн барив. Зураг: МҮОНРТ

Пүрэв гарагт Европын Холбооны гүйцэтгэх байгууллага болох Европын комиссоос тэжээвэр амьтны аюулгүй байдлыг хамгаалах шинэ хуулийн төсөл өргөн барьсан байна. Энэ шинэ хуулийн төсөлд тэжээвэр амьтан, тэр дундаа нохой муурыг худалдаалах, үрчлэх харилцааг хуулийн хүрээнд чангатгаж, хууль бус худалдаа, наймаа явагдахаас сэргийлэх, нохой муурыг гоёлын зориулалтаар сүүл, чихийг нь тайрахыг хориглох зэрэг арга хэмжээг тусгаж өгсөн байгаа юм. Түүнчлэн тэжээвэр амьтдыг хууль бусаар үржүүлж, худалдаалахад зохих ёсоор вакцинжуулдаггүй тул энэ нь тухайн амьтны болоод хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, иймд хууль бусаар нохой, муур өсгөж үржүүлэх, худалдаалахыг хориглох хэрэгтэй гэж Комиссын зүгээс үзэж байгаа юм байна.

Хуваалцах