Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Гаалийн хяналт шалгалтаар Mounjaro нэршилтэй тарилгыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байгаа.

Энэхүү бүтээгдэхүүн нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд импортлох, худалдах, ханган нийлүүлэхэд холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл, шаардлага тавигддаг бүтээгдэхүүн юм.

Иймд иргэд та бүхэн гадаад улсаас эм, эмийн бүтээгдэхүүн авч зорчихдоо тухайн бүтээгдэхүүн нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эсэх, улсын хил нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл болон бусад бичиг баримтыг урьдчилан гаалийн байгууллагаас тодруулахыг зөвлөлөө.

Хууль бус импорт, худалдаанаас сэргийлж өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг Замын-Үүд дэх Гаалийн газрын Хорио цээрийн албанаас сэрэмжлүүлж байна.

Хуваалцах