Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаад харилцааны мэргэжилтэн сонгон шалгаруулж авна

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 17-ны 15:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Yндэсний телевиз

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад харилцааны мэргэжилтэн сонгон шалгаруулж авна
Гадаад харилцааны мэргэжилтэн сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизэд гадаад харилцааны мэргэжилтэн сонгон шалгаруулж авна

Тавигдах шаардлага:

  • Олон улсын харилцааны мэргэжилтэй, гадаад хэлний чиглэлээр магистрын зэрэгтэй

  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай

  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай, бусад гадаад хэлийг эзэмшсэн байх

  • Бүтээлч, креатив хандлагатай

  • Багаар ажиллах, ачаалал даах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай

  • Гадаадын болон олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Дэлгэрэнгүй анкет/mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/

  • Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт

  • 3 хувь цээж зураг

  • Нийгмийн даатгалын дэвтэр нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 17-ны 15:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг

Хувьсгалчдын зам-3

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз

Хүний нөөцийн алба

Утас: 325802

Хуваалцах