Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаадын иргэний баримт бичгийг шуудангаар хүргэдэг боллоо

Гадаадын иргэн, харьяатын газар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадын иргэний баримт бичгийг шуудангаар хүргэдэг боллоо
Гадаадын иргэний баримт бичгийг шуудангаар хүргэдэг боллоо. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн, харьяатын газар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор "Кэй Жи Би Тэгбэ" хүргэлтийн компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, гадаадын иргэний баримт бичгийг баталгаат шуудангаар хүргэхээр боллоо.

Тодруулбал, гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийн дагуу гадаадын иргэний паспорт, оршин суух үнэмлэх, гэрчилгээ, тодорхойлолт болон бусад баримт бичгийг Улаанбаатар хот дотор хүргэх боломжтой болж байна.

Эх сурвалж: ГИХГ

Хуваалцах