Гадаадын түнш байгууллагуудтай зөвлөлдөх уулзалт хийлээ
Гадаадын түнш байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг сэргээн зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Гадаадын түнш байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг сэргээн зохион байгууллаа. "Боловсролын салбарын мастер төлөвлөгөө" /2020-2030/-г өмнөхийн адил түнш байгууллагуудын оролцоо, дэмжлэгтэйгээр боловсруулах, хэлэлцүүлэх, батлах ажлыг эхлүүлэхэд энэ удаагийн уулзалт чиглэж байгаагаараа онцлогтой аж.

БСШУСЯ салбар тус бүрээр багш, эрдэмтэн, судлаач, удирдах ажилтнуудыг хамруулсан улсын хэмжээний зөвлөгөөнүүдийг зохион байгуулсан юм. Улмаар салбарын хэмжээнд тулгамдсан асуудал, цаашид бодлого чиглэлд тусгах олон санал, зөвлөмжийг нэгтгэлээ.
Эдгээр санал, зөвлөмжид тулгуурлан дөрвөн салбарын бодлого, тэргүүлэх зорилтыг боловсруулан өнөөдрийн уулзалтад оролцогч, түнш байгууллагуудын төлөөлөлд танилцуулсан юм. Үүнээс гадна эдгээр бодлого, чиглэлийн хүрээнд тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг БСШУСЯ-ны зүгээс гадаадын түнш байгууллагуудад санал болголоо.

Уулзалтад БСШУСЯ-ны түнш болох 20 гаруй гадны байгууллагын төлөөлөл оролцож, хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, төлөвлөж буй ажлын талаар харилцан мэдээлэл солилцлоо.
Эх сурвалж: БСШУСЯ


















