Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал унтраах автомашины жолооч нар өвлийн дадлага сургалтад хамрагдлаа

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас гал унтраах автомашины жолооч нарын ур чадварыг нэмэгдүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор өвлийн дадлага сургалтыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал унтраах автомашины жолооч нар өвлийн дадлага сургалтад хамрагдлаа
Гал унтраах автомашины жолооч нар өвлийн дадлага сургалтад хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас гал унтраах автомашины жолооч нарын ур чадварыг нэмэгдүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор өвлийн дадлага сургалтыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

Танхимын сургалтаар алба хаагчдад онолын мэдлэг олгож, Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гүний усны сургалтын төв”-д нуурын мөсөнд цооног гаргаж гал унтраах автомашинд соролт хийж ус ачих, дамжуулан шахах дадлага сургуулийг хийсэн юм.

Сургалтад Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 54, 55 дугаар анги, Онцгой байдлын газрын 3 дугаар анги, Эрэн хайх аврах бүлгийн 40 орчим алба хаагч оролцлоо гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах