Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл хангагджээ

Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Сэлэнгэ аймагт энэ сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулах шийдвэр гарсаны дагуу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл хангагджээ
Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл хангагджээ. Зураг: МҮОНРТ

Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Сэлэнгэ аймагт энэ сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулах шийдвэр гарсаны дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын хамт олон тэмцээний бэлтгэл ажлыг хангах болон материаллаг баазаа бэхжүүлэх тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Энэ хүрээнд тэмцээн зохион байгуулагдах сургалтын цамхаг, самбар, гүүр болон бусад техник хэрэгслүүдийг олон улсын жишигт нийцүүлэн бүрэн шинэчилсэн байна.

Тэмцээнд 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын 32 багийн 300 гаруй тамирчин оролцож, довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа шалгаруулах юм.

Хуваалцах