Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор ээлжит үзлэгээ хийлээ

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 2023 оны 1 дүгээр улирлын ээлжит үзлэг төвийн хэсэгт УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш. Нямсүрэнгээр ахлуулсан комиссын бүрэлдэхүүнтэйгээр 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09:00 цагаас А

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор ээлжит үзлэгээ хийлээ
Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор ээлжит үзлэгээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 2023 оны 1 дүгээр улирлын ээлжит үзлэг төвийн хэсэгт УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш. Нямсүрэнгээр ахлуулсан комиссын бүрэлдэхүүнтэйгээр 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09:00 цагаас Амгалан өртөөний хэсэг, салбар нэгжүүдэд хийгдэж эхэллээ.

Үзлэгээр "Эрсдэлийн үнэлгээ" Замын даргын А-828 тоот тушаалын хэрэгжилтийг бүрэн хангах, төмөр замын "Аюултай бүсийн дэглэм"-ийн хэрэгжилтийг сайжруулах, 2022 онд хийгдсэн Замын даргын ээлжит үзлэгийн мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын тухай тушаалын хэрэгжилт, 2023 онд гарсан Замын даргын А-01, 02, 03, 04 тоот тушаалын биелэлтийг шалгах бөгөөд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гологдол, зөрчил, дутагдлыг давтан гаргахгүй байхад онцгойлон анхаарч ажиллах үүрэг чиглэл өгч байна гэж Улаанбаатар төмөр замаас мэдээллээ.

Хуваалцах