Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулна

Монгол Улсын Шадар сайдын Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тус аймагт энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулна
Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайдын Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тус аймагт энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулна.

Сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг өнөөдрөөс Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль нь орон нутгийн удирдлагын гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн шийдвэр гаргах дасгал, сургууль хийх, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах, хүч хэрэгслийн нөөцийг тодорхойлох, бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит байдалтай уялдуулан тодотгох, удирдах бүрэлдэхүүний танхимын сургалт, бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулах зорилготой.

“Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн орон нутгийн удирдлагын шийдвэр гаргалт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд явагдах тус дадлага сургууль нь гурван үе шаттайгаар зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах