Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгийн үед ажиллах эмч-сэтгэл зүйч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ чадавхжуулна

Гамшиг аюулт үзэгдэл, осол гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эмнэл зүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгийн үед ажиллах эмч-сэтгэл зүйч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ чадавхжуулна
Гамшгийн үед ажиллах эмч-сэтгэл зүйч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ чадавхжуулна. Зураг: МҮОНРТ

Гамшиг аюулт үзэгдэл, осол гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эмнэл зүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилготой сургалтыг ОБЕГ-аас зохион байгуулж байна.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмч-сэтгэл зүйч, эмнэлгийн мэргэжилтэн 60 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Тэд гамшиг ослын үеийн газар дээрх анхны тусламж, эрэмбэлэлт, хугарал бэртлийн үеийн яаралтай тусламж, толгой хүзүүний гэмтэл зэрэг сэдвээр мэдлэг ур чадвараа дээшлүүлж, чадавхжина.

Энэхүү сургалтыг “Ач” анагаах ухааны их сургуультай хамтран ДЭМБ-ын дэмжлэгээр зохион байгуулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах