Гашуунсухайт өртөөг аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарлалаа
Гашуунсухайт өртөөг аюултай ачаа ачиж, буулгах үйл ажиллагаанд нээлттэй өртөөгөөр зарлалаа.
Мэдээллийн алба

Гашуунсухайт өртөөг аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарлалаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд, Тагнуулын ерөнхий газрын даргын 2021 оны тавдугаар сарын 17-ны өдрийн А/71 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журам”-ын 1-р зүйлийн 1.2,3 дугаар зүйлийн 3.3.1, 3.3.3, Компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.5.5, 9.5.6, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2023 оны аравдугаар сарын 19-ний өдрийн 01/1037 тоот албан бичгийг тус тус үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Тавантолгой төмөр зам ХХК-ийн Гашуунсухайт өртөөг аюултай ачаа ачиж, буулгах үйл ажиллагаанд нээлттэй өртөөгөөр зарлалаа гэж Тавантолгой төмөр зам ХХК-иас мэдээллээ.



















