Гэдэсний саажилт түгжрэл ба ивэрхийгүй гэдэсний түгжрэлийн тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
Гэдэсний саажилт түгжрэл ба ивэрхийгүй гэдэсний түгжрэлийн тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.
Мэдээллийн алба


Гэдэсний саажилт түгжрэл ба ивэрхийгүй гэдэсний түгжрэлийн тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор гэдэсний саажилт түгжрэл ба ивэрхийгүй гэдэсний түгжрэлийн эмийн эмчилгээг 1.3 сая, мэс заслыг 3 сая 686 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.Энэхүү тусламж, үйлчилгээг төр хариуцах буюу хүүхдээ 2 нас хүртэл харж буй эцэг, эх, 0-18 насны хүүхэд, хугацаат цэргийн алба хаагч, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэн болон ял эдэлж буй ялтан хамтын төлбөр төлөхгүй ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.Энэ оны эхний 4 сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 183 иргэнд ЭМД-ын сангаас нийт 346 сая 87 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.ЭМДҮЗ-ийн 2022 оны 01,02-р тогтоолhttps://online.fliphtml5.com/scory/iaqv/...Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудhttps://emd.gov.mn/news/207


















