Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэнэтийн ослын даатгал, эрүүл зөв хооллолтын талаар мэдээлэл хийлээ

Энэ удаагийн мэдээллийн цагийг Гал түймэртэй тэмцэх хэлтэс зохион байгууллаа. Албан хаагчдыг цаг үеийн мэдээллээр хангах зорилгоор 14 хоног тутмын Баасан гаригт төв штаб, Аврах анги 105, нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн албан хаагчдад зохион байгуулан хэвшиж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэнэтийн ослын даатгал, эрүүл зөв хооллолтын талаар мэдээлэл хийлээ
Гэнэтийн ослын даатгал, эрүүл зөв хооллолтын талаар мэдээлэл хийлээ. Зураг: МҮОНРТ

Энэ удаагийн мэдээллийн цагийг Гал түймэртэй тэмцэх хэлтэс зохион байгууллаа. Албан хаагчдыг цаг үеийн мэдээллээр хангах зорилгоор 14 хоног тутмын Баасан гаригт төв штаб, Аврах анги 105, нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн албан хаагчдад зохион байгуулан хэвшиж байна.

Өнөөдрийн мэдээллийн цагт Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Д.Мөнхсайхан нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчдын сүүлийн 5 жилийн осол гэмтлийн судалгаа мэдээллийг хүргэсэн.

Түүнчлэн “Миг” даатгалын байгууллагаас ерөнхий менежер Б.Тэлмэн “Гэнэтийн ослын даатгал” талаар мэдээлэл хийж албан хаагчдын сонирхсон асуултанд хариулт өглөө.

Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан С.Байгальмаа, Н.Түвшинбаяр нар ”Эрүүл, зөв хооллолт”, “Бэлгийн замаар дамжих халдвар”-ын талаар мэдээлэл өгөв.

Хуваалцах