Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ

"Гадаад улсаас гэрийн үйлчлэгч, асрагч зуучилж өгнө" гэх нэрийдлээр иргэдээс мөнгө шилжүүлэн авах залилангийн тохиолдол бүртгэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ
Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилжээ. Зураг: МҮОНРТ

"Гадаад улсаас гэрийн үйлчлэгч, асрагч зуучилж өгнө" гэх нэрийдлээр иргэдээс мөнгө шилжүүлэн авах залилангийн тохиолдол бүртгэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Тухайлбал цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 12-ний өдөр "Бусдад залилуулчихлаа" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Шалгалтаар Дорноговь аймагт иргэн Х нь танилаараа дамжуулан Филиппин улсаас гэрийн үйлчлэгч зуучлуулахаар болж 2,500 ам.доллар буюу 10 орчим сая төгрөгийг шилжүүлэн залилуулсан хэргийг шалгаж байна.

Иймд гадаад улсаас ажилтан зуучилж өгнө гэх зар, байгууллагын мэдээлэл, үйл ажиллагааны чиглэл, гэрээ болон холбогдох баримт бичгийг сайтар нягталж залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас анхааруулав.

Хуваалцах