Гэртээ тусгаарлагдсан хүн болон ойрын хавьталд өгөх зөвлөгөө
Эмнэлзүйн шинж тэмдэг илэрч гэртээ тусгаарлагдсан хүн болон ойрын хавьталд өгөх зөвлөгөөг хүргэе.
Мэдээллийн алба

Эмнэлзүйн шинж тэмдэг илэрч гэртээ тусгаарлагдсан хүн болон ойрын хавьталд өгөх зөвлөгөөг хүргэе.
• Гэр бүлийн бусад гишүүдээс аль болох өөрийгөө тусгаарлах• Ам, хоолойг давс, нимбэг, содтай бүлээн уусмалын аль нэгээр зайлах• Халуун бүлээн шингэн зүйлийг бага, багаар ойр, ойрхон уух• Витамин С хоногт өндөр тунгаар /1000 мг/ уух• Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх• Дасгал хөдөлгөөн хийх• Тайван байх, сайн унтаж амрах• Гэрээ 2 цаг тутам агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх• Өрхийн гишүүд тус бүр өөрийн гарын алчуур, аяга, таваг, халбага, сэрээтэй байх• Эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл биеийн халуун, захын судасны хүчилтөрөгчийн хэмжээ /пульсоксиметр/-г өглөө, оройд хянаж тэмдэглэх.

Дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандана уу. Үүнд:- Халуурах- Амьсгалахад хүндрэлтэй болох- Цээжээр өвдөх- Хэл яриа, хөдөлгөөний идэвх буурна.


















