Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гол болон туслах гудамж, замд засвар, шинэчлэлийн ажил хийж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд зам засвар, арчлалтын мэдээллийг Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар өглөө.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гол болон туслах гудамж, замд засвар, шинэчлэлийн ажил хийж байна
Гол болон туслах гудамж, замд засвар, шинэчлэлийн ажил хийж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд зам засвар, арчлалтын мэдээллийг Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар өглөө.

Тэрбээр “Хотын гол болон туслах гудамж, замуудад засвар, шинэчлэлийн ажил хийж байна. Энэ хүрээнд 22-ын товчооны чиглэлд 2200 ам метр талбайн нөхөөс, нүхэн эвдрэл засварлах ажлыг хийсэн. Мөн Эмээлт, Хүй 7 худагийн замын нүхэн эвдрэлийг засах ажлыг зургаадугаар сарын 25-нд дуусгахаар ажиллаж байна. Төвийн зургаан дүүргийн хэмжээнд 45 гудамжинд 36 мянга гаруй ам метр талбайн нүхэн эвдрэлийг засварласан. Гол болон туслах 10 гудамж, замд хэвтээ тэмдэглэгээний ажил хийж байна. Долоодугаар сарын 1 гэхэд Чингисийн өргөн чөлөө, 22-ын товчооны хэвтээ тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дуусна” гэлээ.

Хуваалцах