Гол, мөрний мөсний даац аюулгүй хэмжээнд хүртэл бэхжээгүй байна
Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож мөсний зузаан 10-30 см нэмэгдсэн байна.
Мэдээллийн алба

Увс аймгийн Наранбулаг суманд тус багийн харьяат малчин Хяргас нуурын эргээс 5 метрт мөс цоолон мал усалж байхад мөс цөмөрч олон тооны бог мал хорогдсон тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ. Алба хаагчид 4 цаг гаруй хугацаанд ажиллаж 104 бог малын сэг зэмийг гаргасан байна.
Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож мөсний зузаан 10-30 см нэмэгдсэн байна. Хэдийгэээр гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож мөс улам зузаарах хандлагатай байгаа ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Он гарсаар гол нуурын мөс цөмөрч авто машин унасан, суусан 15 тохиолдол бүртгэгджээ.


















