Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна

2026 оны наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны арын зүүн хажуугаас усжих Балж /Дадал сум/, Улз /Баян-уул сум/,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна. Зураг: МҮОНРТ

2026 оны наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны арын зүүн хажуугаас усжих Балж /Дадал сум/, Улз /Баян-уул сум/, баруун хажуугаас усжих Сөгнөгөр, Туул /Босго / зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-20 см нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Туул /Лүн сум/, Сөгнөгөр /Сөгнөгөр амралт/, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Хархираа /Тариалан сум/ голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хуваалцах