Говь-Алтай аймгийн хэмжээнд төл бойжилт 98.2 хувьтай байна
Говь-Алтай аймгийн 18 сумын 88 багийн 7915 малчин өрхөд 3310.8 мянган толгой мал хаваржиж байгаа ажээ.
Мэдээллийн алба

Говь-Алтай аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар мал төллөлт 2.0 хувь, төл бойжилт 98.2 хувьтай байна.
Тус аймагт 1380.4 мянган хээлтэгч мал байгаа бөгөөд үүнээс ингэ 15.5 мянга, гүү 42.4 мянга, үнээ 30.4 мянга, хонь 405.1 мянга, ямаа 886.8 мянган толгой байна.
Төллөвөл зохих 864.6 мянган хээлтэгчээс өнөөдрийн байдлаар 27.9 мянган хээлтэгч мал төллөж, 27.4 мянган толгой төл бойжиж байна хэмээн ХХААГ-аас мэдээлэв.
Говь-Алтай аймгийн 18 сумын 88 багийн 7915 малчин өрхөд 3310.8 мянган толгой мал хаваржиж байгаа ажээ.
Үүнээс адуу 122.1 мянга, тэмээ 43.9 мянга, үхэр 75.8 мянга, хонь 945.7 мянга, ямаа 2123.2 мянган толгой байна. Харин бод малын зүй бус хорогдол 54.8 мянган толгой буюу нийт малын 1.7 хувь нь болж байна.


















