Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Нийгэм

"Говийн чоно-2024” олон улсын гамшгийн сургалт, дадлага Дорнод аймагт болно

Дорнод аймагт Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн командлагчтай хамтран “Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулийн ажиллагааг 2024 оны тавдугаар сард зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Говийн чоно-2024” олон улсын гамшгийн сургалт, дадлага Дорнод аймагт болно
"Говийн чоно-2024” олон улсын гамшгийн сургалт, дадлага Дорнод аймагт болно. Зураг: МҮОНРТ

Дорнод аймагт Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн командлагчтай хамтран “Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулийн ажиллагааг 2024 оны тавдугаар сард зохион байгуулна.Үүнтэй холбогдуулан өнөөдөр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр, Дасгал сургуулийн удирдагч АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлагч, Хошууч Марл Пасибэгээр ахлуулсан бэлтгэл хангуулах төлөвлөлтийн багийг хүлээн авч уулзлаа.

Бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөлтийн баг Дорнод аймагт 12 дугаар сарын 1-нийг хүртэл ажиллаж байна.

Хуваалцах