Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ГССҮТ, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн газар хамтран ажиллана

Тус төвийн ачааллыг багасгах зорилгоор Улаанбаатар хотын дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд гэмтэл, мэс заслын тасгуудыг шинээр нээсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ГССҮТ, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн газар хамтран ажиллана
ГССҮТ, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн газар хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

ГССҮТ нь үндэсний хэмжээнд гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ганц эмнэлэг. Тус төвийн ачааллыг багасгах зорилгоор Улаанбаатар хотын дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд гэмтэл, мэс заслын тасгуудыг шинээр нээсэн байна.

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл мэс заслын тасгийн эмч нар ГССҮТөв дээр ирж тасгийнхаа үйл ажиллагаагаа танилцуулжээ. ГССҮТ-ийн зүгээс Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл мэс заслын тасгийн зөвлөх эмчээр ажиллахаар болж, мэс засалд хэрэглэгдэх зарим багаж бэлэглэсэн байна. Хоёр тал цаашид хамтарч ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийллээ.

Хуваалцах