Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Гурван шүүгчид сахилгын шийтгэл ногдуулав

Хуралдаанаар 13 шүүгчид холбогдох 11 гомдол хэлэлцсэнээс 3 шүүгчид 6 сар цалинг 30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулав. Мөн 3 шүүгчид холбогдох 2 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван шүүгчид сахилгын шийтгэл ногдуулав
Гурван шүүгчид сахилгын шийтгэл ногдуулав. Зураг: МҮОНРТ

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан энэ сарын 14-ний өдөр боллоо.

Хуралдаанаар 13 шүүгчид холбогдох 11 гомдол хэлэлцсэнээс 3 шүүгчид 6 сар цалинг 30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулав. Мөн 3 шүүгчид холбогдох 2 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталж, 3 шүүгчид холбогдох 3 гомдлыг хойшлуулж, 3 шүүгчид холбогдох 2 гомдлын сахилгын хэргийг хэрэгсэхгүй болголоо. Харин 1 шүүгчид холбогдох 1 гомдлын сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба

Хуваалцах